Monday, March 23, 2009

JCI Монголын Валейболын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

зааланд зохион байгуулагдсан JCI Монголын Волейболын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. JCI Монголын хувьд жил бүр Волейбол, Сагсанбөмбөг, Хөл бөмбөгийн спортын төрлүүдээр цуврал тэмцээн зохион байгуулж байхаар тогтсоны дагуу энэ удаагийн тэмцээнийг JCI Chairman салбар байгууллага амжилттай зохион байгууллаа.


Бүтэн өдрийн турш хурд хүч, багийн тоглолтын чадвараа харуулсан 8 салбар байгууллага болон Үндэсний байгууллага, Сенаторуудын багууд хоорондоо хүч үзлээ.

Тэмцээнд Эрэгтэй 10 баг эмэгтэй 7 баг оролцсон бөгөөд хасагдах журмаар зохион байгуулагдаж эхний 3 байрыг шалгарууллаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр JCI UB Central-ийн баг
2-р байр JCI Дарханы баг
3-р байр JCI Leader-ийн баг

Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр JCI Дарханы баг
2-р байр JCI Эрдэнэтийн баг
3-р байр JCI Leader-ийн багууд амжилттай оролцож, онооны нийлбэр дүнгээр Дарханы баг тэмцээнийг хошуучиллаа.
Волейболын тэмцээн нь шилжин явах цомтой бөгөөд эрэгтэйчүүдийн аваргын цом JCI UB Central-д, эмэгтэйчүүдийн аваргын цом JCI Дарханы багт дараа жилийн тэмцээн хүртэл хадгалагдан үлдлээ.

Тэмээний шилдэг эрэгтэй тоглогчоор JCI Дарханы тамирчин Г.Гэрэлхүү, эмэгтэй шилдэг тоглогчоор JCI Эрдэнэтийн Я.Хоролсүрэн нар шалгарлаа.

Аливаа тэмцээн уралдаан нь багийн зохион байгуулалт, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, дэмжлэг болон тухайн үйл ажиллагаанд оролцох сэтгэл, тэмүүллээс ихээхэн шалтгаалдаг болохыг JCI UB Central-ийнхан харууллаа. Тэмцээн зохион байгуулагдаж буй спортын заалыг доргитол дэмжих “алаг үстнүүд” бол JCI UB Central-ийнхан байлаа. Тэдний бэлтгэж ирсэн бөмбөр, үс зүүсгэл, сурталчилгааны анонс болон хөгжөөн дэмжиж буй хэлбэр, үг хэлний уран сэтгэмж нь бусад өрсөлдөгчдийг хөгжөөн дэмжигчидтэй нь шоконд оруулж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Тэмцээнийг сайн зохион байгуулсан JCI Chairman болон уг тэмцээнд амжилттай оролцсон бүх салбар байгууллагууддаа талархалаа илэрхийлье. Та бүхнийг дараагийн тэмцээн, дараагийн хөгжөөн дэмжих спортын уухайн түрлэг хүлээж байна.

No comments: