Tuesday, February 10, 2009

УТБА-ийн 2009 оны нэгдсэн цугларалт

From salbar surgalt
2009 оны 1-р сарын 26-28-нд Улаанбаатар хотод УТБА-ийн нийт ажилтнуудын ээлжит нэгдсэн цугларалт, сургалт зохион байгуулагдлаа. Цугларалтын үеэр УТБА-ийн захирал Д. Ганбат (Ph.D), УЗ-ийн гишүүн Б. Дэлгэрмаа (Ph.D), багш У. Туяа (Ph.D), багш Ц. Бүжидмаа (Ph.D), УИХ-ын ахлах референт О. Тунгалаг, УА-ийн багш Д. Байгал, ХААИС-ийн багш Б. Батжаргал нар хичээл зааж, тодорхой сэдвээр мэдээлэл өглөө. УТБА-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Др. Томас Шрапел, хөтөлбөрийн менежер Д. Буянтогтох нар Ардчиллын сургууль төслийн хүрээнд 2009 онд хийгдэх ажлын талаар санал солилцсон болно.Уламжлалт цугларалтын үеэр УТБА-ийн 2009 оны үйл ажиллагааны чиглэл, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн талаар санал солилцож бэлтгэл ажлын хуваарь гарган, тодорхой үүрэг даалгавар өгөгдсөн болно.