Saturday, August 15, 2009

УТБА -ийн багш нар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлээд ирлээ

Өвөрхангай, Хөвсгөл салбарын эрхлэгч болон нийт салбарын багш нар ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн бөгөөд уг семинар “ Монгол улсын Улс төрийн боловсролд хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдвийн хүрээнд 6-р сарын 27-7-р сарын 1 хооронд Берлин хотод явагдаж өнгөрлөө.

Уг семинараар

· Түүхийг яаж зөв өгүүлэх вэ?

· Юуг яаж зургалах вэ?

· Ямар техникийг хэзээ, яаж хэрэглэх?

· Оролцогчдын тусламжтай кино өгүүлэмж бүтээх гэсэн хөтөлбөрийн сэдвүүдийн дараалалаар ажиллаж мэргэжил дээшлүүлсэн байна.

7.

Sunday, May 31, 2009

Гадаад харилцаа

2009 оны 5 сарын 20-27-ны хооронд тус Академийн урилгаар Тайвань улсын “Ченчи” Их Сургуулийн профессор Yeau-Jarn Lee болон Тайваны Ардчиллын сангийн ажилтан Winston Y.I. Wu нар Mонгол улсад зочилж Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад ажиглагчаар оролцлоо. Мөн УИХ-ын гишүүд болон ШУА,
“Сант Марал” ТББ, МУИС-ийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээ.
Айлчлалын явцад Монгол, Тайвань улсын ардчиллах явц, өнөөгийн улс төрийн байдлын талаар сонирхолтой лекцийг тус Академийн багш, магистрантуудад уншлаа.

Sunday, April 26, 2009

УТБА-ийн 2009 оны Сургалтын хөтөлбөр

УТБА нь 2009 онд үндсэн 5 хөтөлбөрөөр сургалтаа явуулна. Сургалтын Хөтөлбөрийг Академийн Орон нутаг дахь салбарууд өөрсдөө боловсруулсан ба хянаж засварлах ажлыг УТБА-ийн багш У. Туяа (Ph.D),Сургалтын албаны дарга, багш А. Болормаа нар хийж гүйцэтгэсэн. Мөн үндсэн сургалтнаас гадна тухайн орон нутагтаа шаардлагатай сургалтуудыг Салбарууд бие даан явуулж байна.

Tuesday, April 7, 2009

УТБА -ийн гадаад харилцаа






2009.04 сарын 03-ны өдөр УТБАкадеми дээр Edward J. Baker, Ну Ги Ил, УТБА-ийн захирал Д. Ганбат нар уулзаж ярилцлаа.

Edward J. Baker 1970 онд Харвардын Их Сургууль төгсөж 1971 онд АНУ-ын өмгөөлөгчийн шалгалт өгч тэнцэн 1977-1978 онд АНУ-ын "ХАВОН" Олон Улсын Харилцааны Удирдах Зөвлөлд орж ажиллаж байгаад 1981-2005 он хүртэл Харвард "ЭНЧЕН"-ий судалгааны төвийн дэд дөргын алба хашиж байна.

Ну Ги Ил "ГИГДУНГ" Их Сургуулийн Ерөнхий Захирал
Одоогоор БНСУ-ын хамгийн залуу Их сургуулийн захиралын алба хашиж байгаа бөгөөд "Глобал Боловсролын Форум"-ын бэлтгэл ажлын хэсгийн хорооны даргын ажлыг давхар хашиж байна.

Monday, March 23, 2009

JCI Монголын Валейболын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

зааланд зохион байгуулагдсан JCI Монголын Волейболын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. JCI Монголын хувьд жил бүр Волейбол, Сагсанбөмбөг, Хөл бөмбөгийн спортын төрлүүдээр цуврал тэмцээн зохион байгуулж байхаар тогтсоны дагуу энэ удаагийн тэмцээнийг JCI Chairman салбар байгууллага амжилттай зохион байгууллаа.


Бүтэн өдрийн турш хурд хүч, багийн тоглолтын чадвараа харуулсан 8 салбар байгууллага болон Үндэсний байгууллага, Сенаторуудын багууд хоорондоо хүч үзлээ.

Тэмцээнд Эрэгтэй 10 баг эмэгтэй 7 баг оролцсон бөгөөд хасагдах журмаар зохион байгуулагдаж эхний 3 байрыг шалгарууллаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр JCI UB Central-ийн баг
2-р байр JCI Дарханы баг
3-р байр JCI Leader-ийн баг

Эмэгтэйчүүдийн ангилалд:
1-р байр JCI Дарханы баг
2-р байр JCI Эрдэнэтийн баг
3-р байр JCI Leader-ийн багууд амжилттай оролцож, онооны нийлбэр дүнгээр Дарханы баг тэмцээнийг хошуучиллаа.
Волейболын тэмцээн нь шилжин явах цомтой бөгөөд эрэгтэйчүүдийн аваргын цом JCI UB Central-д, эмэгтэйчүүдийн аваргын цом JCI Дарханы багт дараа жилийн тэмцээн хүртэл хадгалагдан үлдлээ.

Тэмээний шилдэг эрэгтэй тоглогчоор JCI Дарханы тамирчин Г.Гэрэлхүү, эмэгтэй шилдэг тоглогчоор JCI Эрдэнэтийн Я.Хоролсүрэн нар шалгарлаа.

Аливаа тэмцээн уралдаан нь багийн зохион байгуулалт, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, дэмжлэг болон тухайн үйл ажиллагаанд оролцох сэтгэл, тэмүүллээс ихээхэн шалтгаалдаг болохыг JCI UB Central-ийнхан харууллаа. Тэмцээн зохион байгуулагдаж буй спортын заалыг доргитол дэмжих “алаг үстнүүд” бол JCI UB Central-ийнхан байлаа. Тэдний бэлтгэж ирсэн бөмбөр, үс зүүсгэл, сурталчилгааны анонс болон хөгжөөн дэмжиж буй хэлбэр, үг хэлний уран сэтгэмж нь бусад өрсөлдөгчдийг хөгжөөн дэмжигчидтэй нь шоконд оруулж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Тэмцээнийг сайн зохион байгуулсан JCI Chairman болон уг тэмцээнд амжилттай оролцсон бүх салбар байгууллагууддаа талархалаа илэрхийлье. Та бүхнийг дараагийн тэмцээн, дараагийн хөгжөөн дэмжих спортын уухайн түрлэг хүлээж байна.